Архангай аймгийн,Тариат сум, Далай Ван




Далай Ван” жуулчны баазын танилцуулга

Компанийн нэр: “Хоргын дөл” ХХК 

Баазын нэр: “Далай Ван” 

Байршил: Архангай аймгийн Тариат сумын нутаг Хорго уулын баруун талд, Тэрхийн Цагаан нуурын өмнөд эрэгт, баруун чиглэлийн төв замын дэргэд байрласан. Улаанбаатар хотоос засмал замаар яваад 638 км, Цэцэрлэг хотоос 161 км, Тариат сумын төвөөс 9 км зайд оршино.  

 Байршлын онцлог: "Хорго - Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газар" байрлах бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, онгон байгаль бүхий Хангайн уулсын өвөрмөц тогтоц, гайхамшигт халуун рашаан, түүх соёл, зан заншил, шашин шүтлэг, ахуй амьдралтай танилцуулах таатай нөхцөлтэй. 

Хүчин чадал: 

• 1 дор 50 хvн хvлээж авах боломжтой гэр, байшингуудтай. 

• Нэг ээлжинд 25 хүн хүлээж авах багтаамжтай ресторан. 

• Боловсон бие засах газар, шvршvvр, саун.

• 24 цагийн товийн цахилгаан эрчим хvч 

Зохион байгуулах аялал: 

1. “Хоргын тогоо” галт уул болон түүний эргэн тойронд тархсан кайнозойн эриний /10 мянгаас 3 сая жилийн настай/ хүрмэн чулуутай холбоотой үүссэн байгалийн дурсгалт цогцолборуудтай танилцах. Үүнд:

• “Шар нохойн там” 

• “Мөсөн хонгил”

• “Залуусын агуй” 

• “Чулуун гэрүүд” 

2.  “Их тогоо”, “Босгын тогоо”, “Сугын тогоо” зэрэг эртний сөнөсөн галт уулсыг сонирхож, “Босгын тогоо”, “Сугын тогоо” ууланд агуйн аялал хийх. 

3. “Сэнжит хад”-ны эртний сүг зурагтай танилцах. 

4. Морин болон явган аялал зохиож, хүрээлэн буй байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулах. 

5. “Тэрхийн цагаан нуур” болон “Хөдөө” нуурт загасчилах. 

6. Малчин айлд зочилж, сарлагийн сүү,  тараг, өрөм, ааруул, ээзгий, шимийн архи  зэрэг цагаан идээ амтлах. 

7. Сонирхсон жуулчдыг төрөл бүрийн цагаан идээ бэлтгэх технологитой танилцуулах. 

8. Сонирхсон жуулчдыг монгол ахуйтай биечлэн танилцуулах (гэр барих, морь унах, морин аялал хийх, ердийн хөсгийг ашиглах, мал саах, монгол наадамтай танилцуулах г.м. уламжлалт зан үйл, нүүдэлчдийн соёлтой) боломжоор хангана. 

Яг одоо залгах: 99224890, 99062058