Завхан аймаг, Улиастай сум- Их монгол жуулчны бааз

 Их Монгол жуулчны бааз 

Хаяг: Их Монгол жуулчны бааз нь Завхан аймгийн төвөөсөө 12 км зайд оршдог эргэн тойрон ой мод, сонин тогтоц бүхий хад чулуу, булаг шанд элбэгтэй байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.

Их монгол жуулчны бааз гадаад дотоодын аялагчдад тав тухтай орчинг бүрдүүлсэн аялал жуулчлал амралтын үйл ажиллагаа явуулдаг ба нэг ээлжиндээ 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. 

Улирлын чанартай зун 6-10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. 

1 хүний өдрийн 4 хоол багтсан байшин, гэрт байрлах ор хоног үнэ: 45,000₮

Аялал амралтыг баяжуулах хөтөлбөрүүд:

  • -Хангай нурууны ноён оргил мөнх цаст Отгон тэнгэрийн орчинтой танилцах байгалийн аялал
  • -Элсэн манхант үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялуулах
  • -Томоохон гол нууруудад загасчлах аялал
  • -Морь унаж, үхэр тэргээр аялж, зураг авахуулах
  • -Монгол үндэсний уламжлалт хоол хүнс зооглох
  • -Монгол үндэсний гэрт зочлон үндэсний тоглоом, наадгайгаар тоглох
  • -Монгол үндэсний хувцас өмсөж зураг авахуулах
  • -Малчин айлд зочлон нүүдлийн соёлтой танилцуулах
  • -Захиалгаар бэсрэг наадам зохиох (морь уралдуулах, бөх барилдах, сурын харваа)
  • -Бэлэг дурсгал болон аяллын дэлгүүрээр үйлчлэх
  • -Интернет болон халуун ус, саунаар үйлчилнэ.
  • -Теннис, биллярд, сагс, волейболын талбайд тоглох боломжтой.
  • -Тэмдэглэлт баяр, хүлээн авалт зохион байгуулна.

Яг одоо залгах: 8946-1111, 9492-8686,