Архангай аймгийн Тариат сум Майхан толгой camp

Майхан толгой Тариат сум Тэрхийн цагаан нуурын хойд эрэг 

✅Улаанбаатар хотоос 650 км, Архангай аймгийн Тариат сумын төвөөс 13 км-т Тэрхийн Цагаан нуурын хойд эрэгт байрлах Майхан Толгой жуулчны бааз нь 2004 оноос амрагч, жуулчдаа тасралтгүй хүлээн авч үйлчилж байна.

Мөн нуурын мандлыг гэр дотроос үүдэн хоймрын зайнаас тольдон, усны чимээнд амрах гэрүүдийг бид танд зориулан бэлтгэсэн. Хангай нутгийн бороотой сэрүүн өдрүүдэд ч тух алдахгүй байх тохилог модон байшингууд бий. 

Бохир усыг цэвэршүүлэх ХБНГУ-ын орчин үеийн технологийг ашиглан байгуулсан байгууламж  маань орчны бусад амралтын газруудад үлгэр болж буйн зэрэгцээ байгальд ээлтэй бусад олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна. 

ХҮЧИН ЧАДАЛ

☘️ 100 ор бүхий 36 монгол гэр

☘️  4 модон байшин

☘️  80 суудал бүхий зоогийн газар

☘️  Боловсон ариун цэврийн өрөө

☘️  24 цагийн төвийн эрчим хүч

☘️  Угаалгын үйлчилгээ

ХИЙХ ЗҮЙЛС

☘️  Дугуй унах

☘️  Морь унах

☘️  Нум сум харвах

☘️  4 дугуйт мотоцикл унах

☘️  Галын наадам хийх

☘️  Сагс тоглох

☘️  Загас барих

☘️  Ширээний теннис тоглох

Тэрхийн цагаан нуурын ХАМГИЙН ТОХИЛОГ, САЙХАН БАЙРЛАЛ-ыг сонгохыг хүсвэл биднийг зориорой. 

 Яг одоо залгах: 99093339, 99119730, 99089730