Завхан аймаг, Тэлмэн сум- Замбага жуулчны бааз
Хаяг: Завхан аймаг, Тэлмэн сум, Ангирт нуурын эрэг дээр Улаанбаатар хотоос 960 км, аймгийн төвөөс 100 км-ийн зайд оршдог.
Өрөөний тоо: 7 гэр
Орны тоо: 25-30
Ор хоног: 40.000₮
Яг одоо залгах: 88917732
Улирлын чанартай 6-10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг.
- Тэлмэн нууранд загасчлах, завиар аялах
- Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
- Малчин айлд зочлуулж сарлаг үхэр саалгах, цагаан идээ боловсруулах
- Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
- Бэлэг дурсгалын дэлгүүр, хувцас, машин угаалга
- Монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглох
- Бүрэн хэрэглэлтэй морь, тэмээ унаж зураг авахуулах, ойр орчмын үзэсгэлэнт газруудаар аялах
- Захиалгаар бэсрэг наадам зохиох
- Мэргэжлийн тогоочийн хийсэн монгол, европ үндэсний халуун хоол, хүйтэн зууш, хорхог, боодог
- Айраг, тараг, хоормог, халуун сүү
- Тэмдэглэлт баяр, хүлээн авалт зохион байгуулах боломжтой.
- Нарын энергээр ус халаах төхөөрөмж, шүршүүр, ариун цэврийн байртай.
