Алагцар” жуулчны бааз


 “Алагцар” жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 850 км гаруй зайтай, Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс 130км зайтай, Хатгал тосгоноос 29км зайтай, Чандмань Өндөр сумын нутаг дэвсгэр, Хөвсгөл нуурын зүүн өмнөд эрэгт, Алагцар голын Хөвсгөл нууртай нийлдэг хэсгээс хойш 5 км зайд, нуурын эрэг дээр байрлана.

Үйл ажиллагаагаа 05 сарын 01-с 10 сарын 01 хүртэл улиралын чанартайгаар явуулдаг. 
Тус бааз нь 12-14 хүний суудалтай, 85 морины хүчтэй Yamaha 85 хөдөлгүүртэй, нуурын зориулалт бүхий моторт завьтай.

Нэг ээлжиндээ 120 жуулчин хүлээн авах зориулалттай нийт 40 гэр, 5 урц , 7 өрөөтөй дүнзэн байшин болон боловсон бие засах газар, душ бүхий 2 давхар 6 байшин,
Нэг удаа ээлжиндээ 90 хүн хүлээн авч үйлчлэх, 130м.квталбай бүхий ресторантай.
Жуулчдын ая тухыг хангахуйц японы ЕМ технологийн систем бүхий даралттай душ , шаазан суултуур бүхий ОО-ийн өрөөнүүдтэй,
Жуулчид, амрагчид ширээний теннис, бильяард тоглох байртай

Яг одоо залгах: 9911 4895 , 80904895