Байршил: Галтын рашаан хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, байгалийн халуун ба хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газар юм. Халуун усны рашааны орд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт сумын төвөөс урагш 25км, Мөрөн хотоос 165км зайд далайн төвшинөөс 1750м өргөгдсөн, умард өргөргийн 48033’48.7” дорнод уртрагийн 99053’10” солбилцолд Тарвагатайн нурууны хойшоо харсан аманд зүүн талаас Чулуут уул, баруун талаас Жинст оргил, урд зүгт Гүртийн булуу зэрэг уулсын дунд оршино
Сувиллын иж бүрэн
тусламж үйлчилгээ
Галтын рашаан сувилалд сувиллын тусламж үйлчилгээг иж бүрнээр нь авч, та эрүүлжих, чийрэгжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Сувилалд уламжлалтын болон сэргээн засах эмчилгээг хийлгэн эрүүлжих, чийрэгжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болно.
Радон бүхий хүний биеийн халуунтай ойролцоо хэмтэйгээр ундардаг халуун рашааны ундарга, рашаан бассейн, рашаан баннд орж, бариа хийлгэн, шавар тавиулж, ойн цэвэр, цэнгэг агаар бүхий орчинд идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийснээр таны ядаргаа тайлагдаж, нойргүйдлээс салах болно.

Сэргээн засах эмчилгээ
1. Уурын эмчилгээ
2. Элсэн шарлага
3. Давсан агуй давсан зам
4. Биеийн тамирын эмчилгээ
5. Цахилгаан эмчилгээ
6. Шавар эмчилгээ
7. Саам эмчилгээ
8. Амин дэм засал
Жуулчин - 38 ам доллар (3 хоолтой)
Хөтөч ба жолооч - 38500 төгрөг (3 хоолтой)
Эмчилгээ сувилгаа хийлгэх амрагчид хоногийн 39500 - 51500 төгрөг төлнө.