Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум- Хар нуур жуулчны бааз
Хаяг: Хар нуур жуулчны бааз нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны Хар нуурын урд эрэгт байрладаг ба сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км, Улаанбаатар хотоос 1200 км-н зайд оршдог.
Улирлын чанартай 6-11 сарын хооронд ажиллана. Гадаад болон дотоод аялагч амрагчдад тусгай маршрут зохион явуулдаг.
Яг одоо залгах: 99118172, 88803333
Гэр тоо: 15 (гэр тус бүр 5 ортой)
Байшин тоо: 3 (4 өрөөтэй, өрөө бүрт 4-5 ортой.
Нэмэлт үйлчилгээ:
- Хар нуур орчмын үзэсгэлэнт газраар байгалийн аялал хийлгэх
- Элсэн манхан үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялуулах
- Хар нуурын омаль, пельд гэсэн үржүүлгийн загас амталж, завиар аялах
- Морь унаж, үхэр тэргээр аялж, зураг авахуулах
- Монгол үндэсний уламжлалт хоол хүнс зооглох
- Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
- Арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
- Монголын үндэсний тоглоом наадгайгаар тоглох
- Элсэн дээр явган аялал хийх
- Теннис, биллярд, сагс, волейболын талбайтай


