Да оюут сувилал

 






Байршил: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг

Жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаа явуулдаг Да оюут сувилал нь мэргэжлээс шалтгаалан групп тогтоолгосон хүмүүс үнэгүй сувилуулдаг газар юм.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багт 2004 оны 10 сарын 24-өөс иргэдийг эмчлэн сувилах, нөхөн сэргээх, бие бялдарыг чийрэгжүүлэх, эмнэлэгийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл тогтвортой үзүүлж ирсэн.
Сувилал нь байгалийн рашаан, шавар, ус, агаар, спорт тоглоом, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, эмийн бус эмчилгээний тусгай тоног төхөөрөмж бүрэн тоноглогдсон, 1710м2 ашигтай талбай бүхий 8 кабинет, 40 өрөө 82 ортой, нэг ээлжиндээ 80 сувилуулагч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. 60 хүний хоолны заалтай, цэвэр бохир ус, халаалтын төвийн шугамд холбогдсон 3-н давхар бүхий өөрийн барилгатай, эмчилгээ сувилгаа явуулах мэргэжилийн боловсон хүчинээр хангагдсан, орчин үеийн стандартыг хангасан эмчилгээ сувилгааны төв юм. Манай төв нь өнөөдрийн байдлаар 20 эмч, сувилагч, үйлчилгээний ажиллагсадтай. Уламжлалт эмчилгээний эмч сувилагч нар бариа засал рашаан ус эмчилгээ, шавар, парафин, зүү төөнүүр болон физик эмчилгээг орчин үеийн аппарат, тоног төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэхээс гадна эмийн бус үйлчилгээг мэргэжилийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Оюут сувилал нь үйл ажиллагаандаа эрүүлийг хамгаалах технологи рашаан сувилалын бүтэц үйл ажиллагаа MNS 5232:2003 стандарт, хоол үйлдвэрлэх эд хоолны газрын ангилал, зэрэглэл ерөнхий шаардлага MNS 4946:2005 стандартыг мөрдөж ажиллаж байна.
Иргэдийг эмчлэн сувилах,бие бялдарыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ болон өрнө дорнын анагаах ухааныг хослуулан эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Физик эмчилгээ
*Утлага
*Шарлага
*Парафин
*Искра
*Электрофорез
*Хөлийн булчин суллах аппарат
*Нүдний ядаргаа тайлах аппарат
*Хүзүү, сэрвээ иллэгийн аппарат
*Шарлага зэрэг
Зүү төөнүүр,эмчилгээ
*зүү
*төөнүүр
*Тануур
*шивүүр
*самнуур
*Галтай бумба
*соруулт бумба
*Гулгуур бумба зэрэг
Усан эмчилгээ
*Хар цайн ванн
*Халгайн ванн
*Шилмүүст ванн
*Таван рашаан ванн
*Барагшун ванн зэрэг
Бариа засал
*Бүтэн биеийн тосон бариа
*Халуун тосон бариа
*Халуун сүүн бариа
*Халуун шөлөн бариа
*Толгойн бариа
*Хөл тавхайн бариа
*Бүх төрлийн сувган бариа
*Хэсгийн бариа
*Хөл тавхайн цэгэн иллэг
*Нүүрний цэгэн иллэг зэрэг багтана.
Та манай сувилалд ирж амарснаар дараах цогц үйлчилгээг ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААРАА 30%-н хөнгөлөлттэй авах боломжтой Үүнд:
1. Мэргэжилийн өндөр ур чадвартай эмчийн үзлэг
2.Бүтэн биеийн болон хэсэгчилсэн бариа засал
3.Уламжлалт эмчилгээ /зүү, төөнүүр/
4. Шавар эмчилгээ
5.Тосон бумба
6.Татлага
7.Физик эмчилгээ
8.Усан эмчилгээ
9.Саун
10.Биллиард, теннис, номын сан
11.WIFI- орчин
12.Өдрийн 4-5 удаагын хоол
Эдгээр бүх үйлчилгээ нийлээд ердөө ХОНОГИЙН 30,000
Хэрэв ЭМД-н даатгалын дэвтэргүй бол 41,000
Та бүхнийг мэргэжилийн хамт олон найрсаг үйлчилгээгээр угтан үйлчилж байна

Яг одоо залгах: 99126303, 99096062, 70370006