Степ Номадс нь Улаанбаатар хотоос зүүн урагш 130 км-т Гүн Галуутайн байгалийн нөөц газарт байрладаг жуулчны бааз.
Утас: 94043499, 99473499
Степ Номадс Цогцолбор нь Улаанбаатар хотоос 2 цаг давхиад хүрэх Гүнгалуутайн тусгай хамгаалалттай газарт байрладаг цорын ганц жуулчны бааз юм. Усанд сэлэх, наранд шарах, загасчлах, завиар зугаалах, зэрлэг ан амьтан харах, шувуу дурандах, уулын дугуйгаар аялах, морь тэмээ унах, ууланд алхах дуртай хүн бүрийн заавал зорин очих амралт бол яахын аргагүй Гүн Галуут юм.
Нүүдэлчдийн ахуй, өрнийн тохийг хослуулсан байгальд ээлтэй энэхүү эко-цогцолбор нь 80-110 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд орчин үеийн тавилга хэрэгслээр тоноглогдсон 20 тохилог гэртэй, дотроо халуун ус, угаалгын өрөө бүхий 15модон байшинтай, органик хоолоор үйлчилдэг нэг ресторантай. Мөн Гэр бааз нь 24 цаг ажиллах төвийн цахилгаантай, нийтийн халуун ус, ариун цэврийн өрөөтэй.
Энэхүү гэр баазад буудалласан олонхи зочдод хамгийн их таалагддаг зүйл бол нам гүм орчин, амар тайван байдал юм. Тэд Хэрлэнгийн намуухан урсгалын чимээ, алсад дуулдах усны шувуудын ганганаан чагнан ядарсан оюун, алжаасан биеийнхээ эрч хүчээ сэлбэхийг чухалчилдаг. Мөн бааз нь галын наадам зохион байгуулах, хорхог хийх, аргал угалз үзүүлэх, нум сум харвах, морь унуулах, гэр барьж үзүүлэх зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлдэг.