Байршил: Баянбуурал амралт нь Хан Хэнтийн нурууны төгсгөл хэсэг Хүй мандлын сав газар, Баруун Зүүн баянгийн завсар Буурал хангайн өвөрт, Хараа голын хөвөөнөө байгалийн өвөрмөц тогтоц нутагт оршдог.
Манай өрөөний сонголтууд:
Энгийн ба нийтийн өрөө /4, 10 ортой/
Хагас люкс өрөө /2-3 ортой/
Бүтэн люкс өрөө /2 ортой/
Тусгай люкс өрөө /1 ортой/
Монгол гэр /4-5 ортой/
Канад байшин /4 ортой/
Зуны байшин /2-10 ортой/
Баянбуурал амралт нь Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 105 км зайтай, Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбуурал нэртэй байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Анх 1978 онд 15 гэртэй, 30-аад ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо нэг ээлжиндээ 450-500 амрагч нэг дор хүлээн авах хүчин чадалтай өвөл, зуны байр, канад загварын байр, гэрүүдээр үйлчилж байна. Мөн өдөр бүр галт тэрэг явдгаараа онцлогтой.
4, 5 ортой /1 хүний/-50,000₮
4 ортой /1 хүний/- 60,000₮
2-3 ортой /1 хүний/- 70,000₮
Нэмэлт төлбөртэй үйлчилгээнүүд:
Бүр төрлийн захиалгат хоол
Нийтийн бүжиг
Шатар, даам, снукер бильярд
Караоке, бар
Гадна pub
Халуун ус, Саун
Спорт заал
Фитнесс заал
Ширээний теннис
Хурлын танхим /сургалт, хүлээн авалт/
VIP танхим түрээс
Гадна шоуны тайз
Хүүхдийн цахилгаан тоглоомууд
Цана, чарга, тэшүүр, мөсөн гулгуурын талбай
Цагаан гүүний саам, цагаан идээ
УБ-с Баянбуурал амралт руу өдөр бүр доорх цагуудад галт тэрэг аялж байна.
Өглөө 10:43 цагт
Орой 18:20 цагт
Та бүхэн тасалбараа дараах сувгаар авах боломжтой.
https://eticket.ubtz.mn/